75 Онлайн | Нийт: 21504 зар | Өнөөдөр: 0

Нэвтрэх Бүртгүүлэх

Зөвлөгөө

Өөртөө итгэж, амьдралаа өөрчлөх 3 арга зам

Та амжилтанд хүрэхийг хүсдэг үү? Ихэнх амбицтай мэргэжилтнүүдтэй адил нийтлэг гацаанд орчихоод байна уу? Та зорилгодоо хүрэхийн тулд хангалттай байж чадахгүй байгаа юм шиг санагдаж байсан уу? Та илүү их зүйлийг сайн хийхийг хүсч байгаа байх. Та үргэлж амжилтын стратегиудын талаар эрэл хайгуул хийж, зорилгодооо хүрэхийг хүссэн хүмүүсээс суралцахыг хүсч байна уу?

Өнгөрсөн хугацаанд би хэдэн зуун амжилттай яваа хүмүүстэй ярилцаж байсан. Тэгээд амжилтын тухай орчлонгийн нэг үнэнийг олж мэдсэн юм.

Амжилтанд хүрэх хамгийн хялбар арга бол өөртөө итгэх явдал.

“Мэдээж хэрэг би өөртөө итгэдэг” гэж хэлээд та инээмсэглэж байж болох юм. Гэхдээ үнэхээр итгэлтэй байдаг уу? Дараах асуултанд “тийм” эсвэл “үгүй” гэж хариулаарай.

Та урам хугарсан үедээ өөрөө өөртэйгөө ярилцаж, амжилтанд хүрэхийн тулд юу хийх талаар юу хийхээ мэдэхгүй байна уу?

  1. Та бүтэлгүйтлээсээ туршлага хуримтлуулж чаддаг уу? Бүтэлгүйтэл заримдаа урт удаан юм шиг санагддаг уу?
  2. Та сертфикат, дипломын зэргийн жагсаалт гаргасан уу? Амжилтанд хүрэхийн тулд ямар хичээлүүд судлах хэрэгтэй байна вэ?
  3. Та тогтвортой итгэл үнэмшилтэй байдаг уу? Таньд ямар мэдрэмж төрдөг вэ?
  4. Та ямар зүйлийг сайн хийдгээ мэддэг боловч амжилтанд хүрэхийн тулд дутагдалтай тал дээрээ ажиллах хэрэгтэй юу?
  5. Таны эцэг эх, найз нөхөд таны шийдвэртэй санал нийлэхгүй үед өөрөөсөө асуулт асуудаг уу?
  6. Та өөрийгөө бусдад мөнгөтэй, эрх мэдэлтэй, үүрэг хариуцлагатай гэдгээ батлан харуулахыг хүсдэг үү?
  7. Та бусдын бодож байгаа зүйлээ хэлснээр алсын хараагаа байн байн өөрчилдөг үү?
  8. Та ямар утга учиртай зүйл хийгээд байгаагаа ойлгохгүй байгаа мэт сэтггэдэл төрж байна уу?
  9. Та цаг үргэлж эерэг байхаас илүүтэй сөрөг яриа ярьдаг уу?
  10. Хэрэв та дээрх асуултуудын 5-аас дээшхид нь “тийм” гэж хариулсан бол та бодож байгаа шигээ өөртөө итгэдэгэггүй бололтой. Магадгүй та ухамсарлах чадвараа өөрчилж чадахааргүй итгэл үнэмшилтэй байж болох юм. Гэхдээ та өөртөө итгэж чадна. Ийм тохиолдож байдгийг харсан. Тэгвэл өөртөө итгэх амжилтын нууцыг ашиглах дараах 3 стратеги бий.

 

 1. Урам хугарал, бүтэлгүйтлийг боломж болгон хар.

Ямар нэг зүйл болохгүй байгаа эсвэл таны санаснаар болохгүй байгаа бол хурдан хөдөл. Тухайн нөхцөл байдлыг стратеги эсвэл ямар нэг зүйлээ өөрчлөх хэрэгтэйн дохио байж болох юм. Өөрийн ажил хэрэг, зорилгынхоо төлөө гаргаж байгаа шилдэг хүчин чармайлтаа итгэ. Амжилтанд хүрэхэд хугацаа шаардагдана. Та зорилгодоо хүрэх замаар амжилтанд хүрэх боломжтой.

2. Тархиа эерэг байдлаар ажиллуулж эхлүүл.

Бидний тархи сөрөг байдлаар ажилладаг. Сөрөг бодлоо эерэг бодол болгон хувиргах хуурмаг мэт санагдах авч үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Эерэг байх үнэхээр хэцүү. Сөрөг байдал таныг доош нь татна.

Норт Каролинагийн их сургуулийн судлаач Барбара Фредриксон эерэг сэтгэлгээ таны ур чадварыг сайжруулдаг болохыг баталсан байна. Фридриксон “эерэг сэтгэл хөдлөлүүд боломжуудыг олж харах мэдрэмжүүдийг өргөжүүлэн тэлж, таны оюун санааг нээж, шинэ ур чадвараа олж нээн, амьдралынхаа бусад салбарт үнэ цэнийг бүтээх эх сурвалжаар хангагдана” хэмээн тайлбарласан байна. Тэгвэл судлаачид сөрөг сэтгэл хөдлөлүүд таны үйл хөдлөл, оюун санааг хязгаарлагдмал болгож, бодол санаанд анхаарал хандуулахад хүргэдэг хэмээн тайлбарласан байдаг. Хэрэв та өөртөө итгээгүйгээс болж, сөрөг бодолтой байгаа бол ямар нэг зүйлийг хийх таны чадварыг бууруулна гэсэн үг.

3. Хийж байгаа зүйлдээ өөрийнхөө үндсэн давуу талыг ашигла.

Өөртөө итгэж эхлэх хамгийн шилдэг аргын нэг бол та өөрийнхөө гэрэлтэх салбаруудын боломжуудыг бий болгох явдал юм.

Хуучирсан санаагаа хойш нь тавь. Ажил зарим үед хэцүү байж болох юм. Гэхдээ өөрчлөлт, үр дүн гаргах нь чухал. Хэрэв таны ажлын дийлэнх хэсэг нь таны дотоод ур чадварыг хөшүүрэгдэж байгаа бол өөртөө итгэхэд хялбар байх болно.

Би хувийн туршлагаараа туршлага хуримтлуулсан. Би авъяас чадварынхаа хүрээнд нэгэн бизнес эхлүүлсэн юм. Миний олж нээсэн зүйл бол ур чадвараа ашиглан бизнесээ хөгжүүлж, сайн хийдэг байсан зүйлээрээ мэргэжилтэн болоход анхаарч байснаар тасралтгүй боломжуудыг харах боломжтой болсон юм.

Дээрх гурван үйлдлийг нэг сар хэрэгжүүлээд эхлээрэй. Дараа нь та сайжирсан бол дээрхи 10 асуултыг дахиад уншаарай. Өөртөө итгэх итгэл нь хязгааргүй амжилтын ганц хэрэгсэл төдийгүй таны амьдралыг ч өөрчилдөг.

: 2015-02-14 : 801

Зарын ангилал

  • 88107581 [ 2016-11-06 00:00:00 ]

    Програм хангамж болон сошал маркетингийн ажил байнга хийж гүйцэтгэнэ. IT SUPPORT LLC

  • 94007393 [ 2015-03-07 00:00:00 ]

    Барилгын төрөл бүрийн ажил чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. ECO SAFETY CONSTRUCTION LLC

  • 88107581 [ 2015-02-26 16:36:36 ]

    Хяналтын камер дуудалгаар түргэн шуурхай суурилуулж үйлчилнэ. IT SUPPORT LLC

  • 88093319 [ 2015-02-26 16:36:36 ]

    Дархан S.Outlet дэлгүүрт шинэ бараа ирлээ.